|
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 03 сарын 07 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Тамгын хэлтэсийн дарга , нягтлан бодогч нарт |
|
|
|
|
Бичсэн Удирдлага
|
|
2012 оны 4-р сарын 05, Пүрэв гариг, 02:51 |
|
|
1.Төрийн өмчийн хорооноос зохион байгуулж байгаа “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн тооллого” явуулах талаархи орон нутагт явагдаж байгаа сургалтанд нийт шүүхийн нягтлан бодогчид хамрагдаж , хөрөнгийн тооллогын бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллаж, материалыг заасан хугацаанд ТӨХ болон ШЕЗ-д ирүүлэхийг мэдэгдье.Сургалтанд хамрагдсан тохиолдолд гарын авлага CD-ээр хангаж байгааг анхаарна уу. 2.Төрийн өмчийн хорооны 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын дагуу актлах хөрөнгийг 4 дүгээр сарын 1- ний дотор ирүүлэхийг мэдэгдье. Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрмжийн шинэчлэл хийгдэж байгаа тул компьютер, тоног төхөөрөмж актлуулаагүй газрууд яаралтай шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Санхүү хангамжийн хэлтэс
|
|
|
“ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭТГЭЛИЙГ ГҮНЗГИЙРҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ
НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ХЭНТИЙ АЙМАГТ БОЛЛОО

Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг 2012 оны 02 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ЗАХИРАМЖ
2012 оны 02 сарын 13 өдөр Дугаар 17 Улаанбаатар хот
Шүүгч, шүүхийн ажилтнуудын компьютерийн хэрэглээний програм хангамжийг ашиглах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх тухай
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын Шүүхийн мониторингийн үзэл баримтлал", 2011 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан "Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ололтыг шүүхэд нэвтрүүлэх үндсэн чиглэл"-д заасан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн тухайн хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийт шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, ажилтнуудын компьютерийн хэрэглээний програм хангамжийг ашиглахад шаардлагатай зохих түвшний мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байхыг үүрэг болгосугай.
2. Шүүгч, ажилтнуудыг компьютерийн хэрэглээний програм хангамжийг зохих түвшинд ашиглах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлтод мэргэжлийн сургалт зохион явуулах чиг үүргийг тусгаж, хэрэгцээ шаардлагыг судлан сургалтын тусгай хөтөлбөр гарган мөрдүүлж, үр дүнг тооцохыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга (Н.Ганбаяр) болон шүүхийн тамгын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.
ДАРГА Ц.ЗОРИГ |
|
Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, өмгөөлөгч нарын хамтарсан зөвөлгөөн боллоо |
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 2-с 1 |